01
2015-10
ЕСБХБ: “ОЮУ ТОЛГОЙ”-ИЙН ДАЛД УУРХАЙН ТӨСӨЛД 1.2 ТЭРБУМ ХҮРТЭЛХ ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ГАРГАХ БОЛОМЖТОЙ
2015-9-24
“Оюу Толгой”-ийн далд уурхайд 4.2 тэрбум долларын зээл гаргах олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай “Rio Tinto” групп хэлэлцэж байгаа юм. Төслийн санхүүжилтийн багцыг ирэх 11 дүгээр сар гэхэд эцэслэх хүлээлттэй байгаа талаар “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан мэдээллээ. 2013 онд Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк өөрийн хөрөнгөөс 400 сая доллар хүртэл зээл гаргаж, 1 тэрбум хүртэлх долларын сендикат зээлийг босгож өгөх боломжтой талаараа мэдээлж байсан юм. Харин сүүлийн байдлаар 1.2 тэрбум хүртэлх долларын санхүүжилт гаргах боломжтой талаар Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкнаас мэдээллээ.
www.bloombergtv.mn