01
2015-10
“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” КОМПАНИ 3.1 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛААД БАЙНА
2015-9-22
“Эрдэнэс Таван Толгой” компани 8 дугаар сард 470 гаруй мянган тонн нүүрс, энэ оны эхнээс өссөн дүнгээр нийт 3.1 сая тонн нүүрс борлуулсан байна. Хэдийгээр борлуулалт сарын дүнгээрээ нэмэгдсэн ч өссөн дүнгээрээ өнгөрсөн оноос 16.6 хувиар буурсан байна. Тайланг статистик мэдээтэй харьцуулбал улсын хэмжээнд экспортод гарсан нийт нүүрсний 3-ны нэгийг “Эрдэнэс Таван Толгой” компани борлуулсан байна. Үндэсний Статистикийн Хорооны мэдээгээр энэ оны эхний найман сарын дүнгээр 9.6 сая тонн нүүрс экспортлоод байгаа юм.
www.bloombergtv.mn