ММС-ийн охин компани болох Mongolian Coal Corporation нь Risun Mining-тай хамтын хөрөнгө оруулалттай компани байгууллаа. Уг компани нь Хятадын Tianjin Airport эдийн засгийн бүсэд байгуулагдсан ба MMC-ийн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, борлуулах ажлыг талууд хамтран гүйцэтгэх юм. Mongolian Coal Corporation нь хамтын хөрөнгө оруулалттай компанийн 51 хувийг эзэмших бол 49 хувийг Risun Mining-г эзэмшинэ. Шинээр байгуулагдаж буй компанийн нэр нь “Tianjin Zhengcheng Import and Export Trade” бөгөөд нийт хөрөнгө оруулалт нь 14 сая юан бөгөөд 10 сая юаны хөрөнгөтэйгээр бүртгүүлсэн байна. Шинэ компанийн гол үйл ажиллагаа нь ММС-ийн нүүрсийг Hebei мужийн Tangshan, Baoding, Xingtai, Shijiazhuang нутгууд болон Shandong мужийн хойд хэсэгт байрлах хэрэглэгчдэд борлуулах, сурталчилах юм. ММС нь уг үйл ажиллагаагаар дамжуулан зах зээлээ тэлэх ба цаашилбал эцсийн хэрэглэгчдэд шууд бүтээгдэхүүнээ нийлүүлж орлогын эх үүсвэрийн тоог нэмэгдүүлж эрсдэлээ бууруулахаар төлөвлөж байна.
Эх үүсвэр: www.mongolnews.mn
30
2014-06