ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ҮЗҮҮЛЭЛТЭЭР МОНГОЛ УЛС ХАНГАЛТГҮЙ ҮНЭЛГЭЭ АВЛАА

2015-9-11 Монгол Улс төсвийн ил тод байдлын үзүүлэлтээр дэлхийн улс орнуудтай харьцуулахад "хангалтгүй" буюу 100 онооноос 51 оноо авсан талаар Нээлттэй нийгэм форумаас мэдээллээ. Энэ удаагийн үнэлгээ нь 2012 онд авч байсан 51 оноотой ижил буюу ямар нэгэн ахиц дэвшилгүй байгаа юм байна. Дэлхийн 100 гаруй орны Засгийн газрын төсвийн ил тод байдлыг үнэлдэг Нээлттэй төсвийн судалгааг АНУ-д төвтэй олон улсын төсвийн түншлэл байгууллагаас зохион байгуулдаг. Ингэхдээ төсөвтэй холбоотой 8 гол баримт бичгийг тулгуур болгон Олон Улсын Валютын Сан, Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага, Олон улсын аудитын дээд байгууллага үнэлдэг байна. www.bloombergtv.mn