МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 9.96 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЖ, ӨМНӨХ САРААС 1 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

2015-9-11 Үндэсний Статистикийн Хорооноос нийгэм эдийн засгийн зарим үзүүлэлтийг урьдчилсан байдлаар танилцуулсан. Тухайлбал энэ оны эхний 8 сарын байдлаар M2 мөнгөний нийлүүлэлт 9.96 их наяд төгрөг болж өмнөх сараас 1 хувиар өссөн бол жилийн өмнөхөөс 1.8 хувиар буурсан байна. Төгрөгийн хадгаламж өмнөх сараас 80 орчим тэрбум төгрөгөөр буурсан бол валютын хадгаламж 100 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин зээлийн өрийн үлдэгдэл 11.8 их наяд төгрөг болж, үүнд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь 6.6 хувь, чанаргүй зээлийн эзлэх хувь 7.3 хувь болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл хугацаа хэтэрсэн зээл 780.4 тэрбум төгрөгт хүрсэн бол чанаргүй зээлийн хэмжээ 865.5 тэрбум төгрөг болжээ. www.bloombergtv.mn