17
2015-09
УЛСЫН ДУНДАЖ ЦАЛИН 8.5 ХУВИАР НЭМЭГДЭЖ, 853.9 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖЭЭ
2015-9-10
Энэ оны II улирлын байдлаар улсын дундаж цалин 853.9 мянган төгрөг байгаа болохыг Үндэсний Статистикийн Хорооноос урьдчилсан байдлаар танилцууллаа. Дундаж цалингийн хэмжээ өмнөх улирлаас 0.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар нэмэгдсэн байна. Харин Монгол Улсын нийт хүн амын тал орчим хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын дундаж цалин өмнөх улирлаас 700 төгрөгөөр буурч, 924.6 мянган төгрөг болжээ. Гэхдээ жилийн өсөлтийг нь улсын дундажтай ойролцоо түвшинд буюу 8.8 хувиар нэмэгдсэн байна.
www.bloombergtv.mn