ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС "ОЮУТОЛГОЙ"-Д ТАТВАРЫН АКТ ТАВЬЖЭЭ /2014-06-25/

Татварын ерөнхий газраас “Оюу Толгой” төслийн эхний үе шатанд албан татвар дутуу төлснөөс гадна бусад санхүүгийн зөрчил гаргасан гэж үзээд 130 сая долларын татварын акт тавьжээ. 
Харин “Оюу Толгой”-н хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компани татварын шалгалтын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн байна. Тиймээс “Оюу Толгой” компанийн хувь нийлүүлэгчид дээрх актыг Монгол Улсын татварын хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу холбогдох маргаан таслах журмаар шийдвэрлэж, эцсийн шатанд олон улсын арбитрын шүүхэд хандан хянан шийдвэрлүүлэх магадлалтай гэж үзжээ. Түүнчлэн татварын асуудлыг энэ сарын 30-наас өмнө шийдвэрлэхгүй бол Оюутолгойн гүний уурхайн ТЭЗҮ-г боловсруулж дуусах хугацаа хойшилж магадгүй. ”Rio Tinto” компани Монголд татвар, хураамж болон бусад төлбөрт зориулж нийт 1.2 тэрбум ам.доллар зарцуулсан хэмээн “Turquoise Hill Resources”-оос мэдэгдсэн байна.
Эх үүсвэр: http://www.montsame.mn