“GUILDFORD COAL” КОМПАНИ ХАР СЭРВЭГЭН ТАЛБАЙД АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВЛАА

2015-9-15 Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компани Өмнөговь аймагт Хар Сэрвэгэн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байна. Энэхүү талбай нь тус компанийн олборлолт явуулж байгаа Баруун Ноён уул ордтой залгаа оршдог төдийгүй, 15 сая тонн таамаг нөөцтэй хайгуулын талбайн тодорхой хэсгийг хамарч байгаа юм байна. Өнгөрсөн онд олборлолтоо эхлүүлсэн “Guildford Coal” компанийн зүгээс энэ онд 1.5 сая тонн, ирэх онд 2 сая тонн, 2017 онд 3 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ. Ирэх 2 жилийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд Хар Сэрвэгэний талбайн олборлолтыг 2016 оноос эхлүүлэх юм байна. “Guildford Coal” компани одоогоор Шивээхүрэн боомтоос 80 километрийн зайд орших Баруун Ноён уул ордоос бүтээгдэхүүн олборлож, БНХАУ-д баяжуулан гангийн үйлдвэрүүдэд нийлүүлж байгаа ажээ. www.bloombergtv.mn