МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ 2016 ОНД FTSE-ИЙН “FRONTIER MARKET” ЗЭРЭГЛЭЛД НЭР ДЭВШЛЭЭ

2015-9-15 Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн “FTSE Group”-ийн Засаглал, бодлого хариуцсан захирал Кристопер Вүүдсээс 2015 оны 9-р сарын 11-ний өдөр Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангарт албан бичиг ирүүлжээ. Уг албан бичигт FTSE группийн Засаглалын зөвлөлийн 2015 оны 9 дүгээр сарын хурлаар Монголын хөрөнгийн зах зээлийг “Frontier” хөгжиж буй зэрэглэлийн “Ажиглалтын жагсаалт”–д үлдээж, 2016 оны 9 дүгээр сард болох дараагийн ээлжит хурал буюу 2016 оны үнэлгээгээр зэрэглэл дэвшүүлж “Frontier market” статус олгох боломжийн талаар дурдсан байна. Монголын хөрөнгийн зах зээл цаашид зэрэглэл дэвшихийн тулд үнэт цаасны Кастодианы үйлчилгээг нэвтрүүлэх, үнэт цаасны төлбөр тооцоог боловсронгуй болгох, хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, үнэт цаасны зээлийн арилжааг /Short sell, Stock Lending/ нэвтрүүлэх, биржийн бус арилжаа /Off-exchange transaction/, үүсмэл үнэт цаасыг зах зээлд нэвтрүүлэх зэрэг ажлуудыг хийх шаардлагатай байна.  www.mse.mn