БЛҮМБЕРГТ МОНГОЛЫН ХУВЬЦААТ КОМПАНИЙН МЭДЭЭЛЭЛ БАЙРШИЖ ЭХЭЛЛЭЭ

2015-9-14 Монголын хөрөнгийн биржээс Хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээллийг “Bloomberg Terminal”-аар дамжуулж олон улсад  түгээх, улмаар гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, зах зээлийг идэвхжүүлэх ажлыг хийж байгаа билээ. Тус ажлын хүрээнд Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн мэдээллүүд “Bloomberg Terminal”-д байршиж эхлээд байна. Ингэснээр Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээлэл олон улсад илүү нээлттэй, ил тод, түргэн шуурхай түгэх боломж нээгдэж, гадаадын хөрөнгө оруулагчид нэмэгдэх таатай алхам боллоо. www.mse.mn