17
2015-09
ТӨРИЙН ӨМЧИЙГ ХУВЬЧЛАХ ТАЛААР АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЖЭЭ
2015-9-10
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоол, Монголын Улсын Засгийн Газрын 2015 оны 330 дугаар тогтоолыг үндэслэн Сангийн сайдын тушаалаар Төрийн өмчит хуулийн этгээдүүдийг хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах замаар олон нийтэд нээлттэй хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсгийг Сангийн яам ахлан ажиллах бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв, Хөгжлийн банк, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газар тус тус орсон байна.
www.mse.mn