ДААТГАЛЫН КОМПАНИУДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛДЭГ БОЛЛОО

2015-9-14 Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар “Даатгалын компанийн активыг ангилах, эрсдэлийн сан байгуулах журам"-г хэлэлцэн баталлаа. Даатгалын тухай хууль, СЗХ-ноос батласан "Ердийн даатгагчийн төлбөрийн чадварыг тооцох журам", "Ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлага"-н дагуу даатгалын компаниуд нь өөрийн хөрөнгө болон нөөц санг үнэт цаас, хувьцаа, хадгаламж болон бусад хэлбэрээр байршуулах боломжтой байдаг. Гэвч дээрх хэлбэрээр хийгдсэн хөрөнгө оруулалт, активуудын чанарыг тодорхойлох, үнэлэх эрх зүйн акт байхгүй байсан юм. Иймд дээрх журам батлагдсанаар даатгалын компаниудын хөрөнгө оруулалтыг үнэлж шаардлагатай тохиолдолд эрсдэлийн сан байгуулах боломжтой болж байгаа юм. www.frc.mn