17
2015-09
КОКСЖИХ НҮҮРСНИЙ ХАНШ ЦААШИД Ч УНАЖ МАГАДГҮЙ БАЙНА
2015-9-15
Сүүлийн 10 жилийн доод цэгтээ хүрээд байгаа коксжих нүүрсний ханш үргэлжлэн унаж магадгүй байна. Газрын тосны хямд үнэ, австрали долларын сул ханш зэрэг нь коксжих нүүрсний үнэ буурахад нөлөөлж байна гэж шинжээчид үзжээ. Далайн тээврээр жил бүр 180 орчим сая тонн коксжих нүүрс хэрэглэгчдэд хүрдэг бөгөөд үүнийг нийлүүлдэг 5 компани тутмын 3 нь ханшийн өнөөгийн түвшинд ч ашигтай ажилласаар байгаа гэж “Doyle Trading” компани мэдээлсэн байна. Үүнээс гол нийлүүлэгч Австралийн компаниуд ашиггүй болох хүртэл ханш буурч байж эргэн сэргэх талаар “IHS” байгууллага онцолжээ. Коксжих нүүрсийг доллараар үнэлдэг бөгөөд өнгөрсөн оны сүүлээс долларын ханш дийлэнх валютуудын эсрэг чангарсан нь нийлүүлэгчид үнээ буулгах таатай нөхцөл бүрдсэн байна. Харин валютын ханш АНУ-ын үйлдвэрлэгчдэд муугаар нөлөөлж 2 ч компани дампуурлаа зарлаад байгаа юм. Энэ нь нэг талаас нийлүүлэлт буурах дохио болж байгаа аж. “Doyle Trading”-ийн тооцоогоор коксжих нүүрсний энэ улирлын жишиг ханш 89 долларт хүрээд байна. Энэ нь өмнөх улирлаасаа 4.3 хувиар, харин 2011 оны дээд цэгээс 3.7 дахин буурсан дүн болж байгаа юм.
www.bloombergtv.mn