2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 850.6 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18472 зээлдэгчийн нийт 534.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.
Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 20734 иргэнд 1166.3 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.
Эх үүсвэр: www.mongolbank.mn
30
2014-06