СЯ: УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙГ ТОДОТГОЖ БОЛОХ ТӨСЛИЙН ХУВИЛБАРУУДЫГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

2015-9-2 2015 оны улсын нэгдсэн төсвийг тодотгож болох төслийн хувилбаруудыг боловсруулж байгаа гэж Сангийн яамнаас мэдээллээ. Ингэхдээ аль болох Төрийн үйлчилгээг тасралтгүй явуулахад анхаарч зайлшгүй шаардлагатай зардлаас бусад зардлуудаас таналт хийх боломжуудыг судалж байгаа юм. Харин эдийн засагчдын үзэж байгаагаар бодлогын хүү 10 хувиас дээш байгаа, хэрэглэгчдийн зарцуулалт буурсан энэ үед аль болох зах зээлд дам нөлөө үзүүлдэггүй зарцуулалтуудыг танахад анхаарах ёстой юм. www.bloombergtv.mn