ШИ ЖИНЬПИН: МОНГОЛООС МАЛЫН МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОХ АСУУДЛЫГ НААШТАЙГААР ШИЙДВЭРЛЭНЭ

2015-9-4 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзлаа. Уулзалтын үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон байна. Ингэхдээ Монгол Улсын “Талын зам” санаачлагыг БНХАУ-ын “Торгоны зам” санаачилгатай уялдуулан хөгжүүлэх нь 2 улсын эдийн засгийн хамтын ажиллагааны чухал чиглэл болохыг онцолж, Монголоос малын махан бүтээгдэхүүн импортлох асуудлыг нааштайгаар шийдвэрлэх болно гэж БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин мэдэгджээ. Түүнчлэн "...Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэн, бүхий л салбарт хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхийн төлөө байгаа" болохыг онцолсон байна. www.bloombergtv.mn