10
2015-09
ГАДААД ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ 21.6 ТЭРБУМ ДОЛЛАР БОЛЖЭЭ
2015-9-4
II улирлын эцсийн байдлаар Монгол Улсын гадаад өрийн үлдэгдэл 21.6 тэрбум доллартай тэнцэж байгаа талаар Монголбанкнаас мэдээллээ. Нийт дүн өмнөх улиралтай харьцуулахад 3.7 хувиар өссөн нь хувийн хэвшил, арилжааны банкуудын өрийн үлдэгдэл өссөнөөр тайлбарлагдаж байна. Монгол Улсын нийт гадаад өрийн 17.2 хувь нь Засгийн газарт ногдож байгаа бол 48.5 хувь нь компани хоорондын зээллэгт хамаарч байгаа юм. Үүнийг төрөл тус бүрээр авч үзвэл Монгол Улсын Засгийн газрын баталгаатай гаргасан урт хугацаат өрийн бичиг буюу бондын үлдэгдэл 1.6 тэрбум доллар, зээлийн хэмжээ 2 тэрбум доллар байна. Харин Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагын хувьд 2 тэрбум долларын өглөгтэй байгаагаас дийлэнх нь урт хугацаат өрийн бичиг, зээл хэлбэрээр гаргасан болохыг Монголбанкнаас мэдээллээ. Монголбанкны нэгтгэсэн II улирлын гадаад өрийн статистикт тэмдэглэснээр хугацаа хэтэрсэн өр төлбөр Засгийн газар, Төв банк, бусад банк компаниудад байхгүй болохыг онцолсон байна.
www.bloombergtv.mn