10
2015-09
“INVEST MONGOLIA” ЧУУЛГАНААР БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ, ШИНЭ САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖУУДЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭНЭ
2015-9-8
“Invest Mongolia 2015” ес дэх удаагийн хөрөнгө оруулалтын чуулган өнөөдөр эхэлж байна. Хэдийгээр БНХАУ-ын хөрөнгийн зах зээлийн уналт, Грекийн хямрал зэрэг нь хөгжиж буй орнуудад чиглэсэн хөрөнгө оруулагчдын хандлагыг сөрөг тал руу хэлбийлгэсэн ч бодлого тодорхойлогчид, гадаадын хөрөнгө оруулагчид, зах зээлийн гол тоглогчидтой эдийн засгийн бодит байдлыг нүүр тулан ярилцах боломж гэдгийг “Frontier Securities” компанийн зүгээс онцоллоо. Өнгөрсөн жилийн чуулганд 30 гаруй орны 450 гаруй оролцогчид оролцож байсан бол энэ удаад 1000 орчим хүн бүртгүүлээд байгаа тухай зохион байгуулагчид мэдээллээ. Чуулганаар ярилцах гол сэдвүүдэд Монгол Улсын эдийн засгийн одоогийн хууль эрх зүйн орчин, төсөв санхүүгийн нөхцөл байдал, бодлого зохицуулалтын өөрчлөлтөөс эхлэн “Оюу Толгой”-ийн нөлөө, “Таван Толгой” тэргүүтэй уул уурхайн төслүүд, Монгол Улс дахь дэд бүтцийн салбарын хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Мөн санхүүжилтийн эх үүсвэр дутагдалтай байгаа өнөөгийн нөхцөл байдалд бондын зах зээл, шинэ санхүүжилт татах боломжуудын талаар хэлэлцэх ажээ.
www.bloombergtv.mn