10
2015-09
УХААХУДАГ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ
2015-9-7
Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилга угсралтын ажлыг энэ сараас үргэлжлүүлэхээр болсон талаар “Монголын төмөр зам” компанийн удирдлага мэдээллээ. Монголын Засгийн газраас төслийг санхүүжүүлэх боломжгүй болсноор энэ чиглэлийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт татах шаардлагатай болсон ч 7 дугаар сарын сүүлээр БНХАУ-ын Харилцаа холбоо, барилга угсралтын компанитай хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурснаар хөрөнгө оруулалт татах гэрээний тохиролцоог хийх боломж гараад байгаа юм. Одоогоор Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын газар шорооны ажлын гүйцэтгэл 86.6 хувьтай явагдаж байгаа аж. Цаашид төмөр замын суурь бүтэц буюу доод хэсгийг дулааны улиралд хийж дуусгах төлөвлөгөөтэй байгаа талаар “Монголын төмөр зам” компанийн Гүйцэтгэх захирал мэдээлж байна.
www.bloombergtv.mn