10
2015-09
СЗХ: УИД ХК-ИЙН ЖИЖИГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАСАН
2015-9-3
Санхүүгийн Зохицуулах Хороо нь УИД ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан тухайгаа мэдээлээд байна. Харин УИД ХК-ийн захиргаа Санхүүгийн Зохицуулах Хорооны даргад тайлбар, тодруулга хүссэн гомдол хүргүүлсэн байна. Үүнд Санхүүгийн Зохицуулах Хорооноос энэ оны 5 дугаар сард УИД ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн газар дээрх хяналт, шалгалтын тайлантай танилцсанаа дурдаад, уг тайлан нь холбогдох хуулиудын зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн хуулийг буруу хэрэглэж дүгнэсэн, баримт дутуу үнэлсэн эсвэл огт үнэлээгүй, цаашлаад хуулиар олгогдсон улсын байцаагчийн бүрэн эрхээ хэтрүүлсэн шаардлага гаргасан, өрөөсгөл тайлан болсон гэж үзжээ. Иймээс дээрх хяналт шалгалтын тайланд бодит байдал, тооцоолол, нотлох баримтад тулгуурласан өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай төдийгүй холбогдох хуульд нийцүүлэх хэрэгтэй байгааг Санхүүгийн Зохицуулах Хорооноос онцолж байна.
www.bloombergtv.mn