10
2015-09
20 ХУВИЙН БАТАЛГААГ ХӨГЖЛИЙН БАНК ГАРГАНА
2015-9-9
Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулж, урьдчилгаа төлбөрийг 30-аас 10 хувь болгон бууруулж, зээлийн төлөлтийг 30 жил хүртэл сунгахаар болж эхний ээлжийн зээлийг энэ долоо хоногоос эхлүүлэхээр болсон. Зээлд хамрагдахыг хүссэн иргэд Зээлийн батлан даалтын сан бус Хөгжлийн банкинд хүсэлт гаргах ёстой аж. Харин Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалт гаргах ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд орон сууцны ипотекийн зээлд батлан даалт гаргах үйл ажиллагаа явуулаагүй байгаа аж. Баталгааны журамд зааснаар тухайн өрх Нийгмийн даатгалын ерөнхий газрын 7-15 дугаар бүлэгт багтсан байх шаардлагатай бөгөөд дээрх бүлэгт багтаагүй айл өрхүүдэд тодорхойлолт гарган өгч, зөвлөгөө өгөх аж. Заасан бүлэгт орлогоороо тэнцэж байгаа эсэхийг сум, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байцаагчдаасаа тодорхойлолт авна. Харин заасан бүлэгт орлогын түвшингээрээ багтсан айл өрх Хөгжлийн банкинд 20 хувийн батлан даалтанд хамрагдах хүсэлт гарган зөвшөөрсөн тохиолдолд арилжааны банкдаа хандан 10 хувийн урьдчилгаа зээлд хамрагдах боломжтой аж.
http://economy.news.mn/