ЗАСГИЙН ГАЗРЫН УРТ ХУГАЦААТ ДОЛЛАРЫН БОНДУУДЫН ХАНШ УНАЛТТАЙ БАЙНА

2015-9-2 Тавдугаар сард 2015 он гарсаар дээд цэгтээ хүрээд байсан Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд арилжаалсан урт хугацаат долларын бондуудын ханшид өнгөрсөн сард уналт давамгайллаа. 6 дугаар сард харьцангуй тогтвортой байж, улмаар 7 дугаар сараас эхэлсэн уналт өнгөрсөн сард бараг 7 хувьд хүрчээ. Монгол Улсыг чиглэх хөрөнгө оруулалтын урсгал ихээхэн саарч, эдийн засгийн өсөлт сүүлийн 4 жилийн доод түвшиндээ хүрээд байгаа энэ үед “Чингис бонд”-ын ханшийн өөрчлөлт мөн ижил чиглэлд шилжиж байгааг харж болохоор байна. Зөвхөн Монгол гэлтгүй хөгжиж байгааг зах зээлтэй улс орнууд, ялангуяа түүхий эд олборлолтод суурилсан эдийн засагтай улс орнуудын хувьд 2015 он нэлээд хүнд жил болж байгааг анхаарах хэрэгтэй. www.bloombergtv.mn