03
2015-09
ДНБ-ИЙ ӨСӨЛТИЙН 27 ХУВЬ НЬ ЗЭЭЛЭЭС ХАМААРЧЭЭ
2015-8-28
Санхүүгийн Зохицуулах Хороо, Хот байгуулалтын мэдээлэл, судалгааны төвтэй хамтран "Хуримтлал, иргэдийн оролцоо" уулзалтыг зохион байгуулж байна. Эдийн засагт хадгаламжийн гүйцэтгэх үүрэг чухал нөлөөтэйг зарим судалгааны үр дүнгээс харж болох юм. Тухайлбал хадгаламжийн хэмжээ 1 хувиар, банкуудаас олгох хэвийн зээлийн хэмжээ 0.75 хувиар өсөх боломжтой гэж тооцжээ. Мөн нийт хадгаламжаас зээлийн хамаарах хамаарал 30 хувьтай байгаа бол дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн 27 хувь нь нийт зээлээс хамаарч байсан байна. Хувь хүн болон өрх гэрийн хадгаламж нь санхүүгийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангаад зогсохгүй санхүүгийн эрх чөлөөтэй байх боломж олгодгийг судлаачид хэлж байна.
www.bloombergtv.mn