03
2015-09
“ASPIRE MINING” КОМПАНИ “SIGNUM RESOURCES”-ТЭЙ САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
2015-8-31
Овоотын уурхайг эзэмшдэг “Aspire Mining” компани, “Northern Railways” компанийн зөвлөх “Signum Resources” корпорацитай нэг сая долларын санхүүжилтийн гэрээ байгууллаа. Энэхүү хөрөнгөөр Эрдэнэт-Овоот чиглэлийн 547 километр урттай төмөр замын ТЭЗҮ-ийн эхний шатны санхүүжүүлэх юм байна. Гэрээний дагуу зөвлөх компани 600 мянган долларын зээл гаргахаас гадна “Aspire Mining”-ийн 200 мянган долларын үнэ бүхий хувьцааг авахаар болжээ. Харин “Aspire Mining” санхүүжилтэд шаардлагатай үлдсэн 200 мянган долларыг гаргах юм байна. Монгол Улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээний дагуу, концессын хэрэгжүүлэгч тал жил хагасын дотор банкны шаардлага хангасан ТЭЗҮ боловсруулах ёстой. Тиймээс өвлөөс өмнө ажлаа эхлүүлэхийн тулд санхүүжилтийн гэрээ байгуулсан гэж “Aspire Mining” мэдэгджээ.
www.bloombergtv.mn