“MONGOLIAN MINING CORPORATION”-ИЙН ОРЛОГО 62 ХУВИАР БУУРАВ

2015-8-31 БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл сайнгүй байгаатай зэрэгцээд Ухаа Худагт олборлолт явуулдаг “Mongolian Mining Corporation”-ийн орлого энэ оны эхний хагаст 62 хувиар буурч, 71.8 сая доллар болсон байна. Улмаар алдагдал нь 2.5 дахин нэмэгдэж, 79 сая доллар болжээ. Тус корпорацийн нүүрсний олборлолт болон борлуулалт тайлант хугацаанд жилийн өмнөхөөсөө 3 дахин буурсан аж. Эх сурвалжуудын мэдээлснээр өнгөрсөн сараас Ухаа Худагийн олборлолт зогсоод байгаа юм. Хэдийгээр коксжих нүүрсний ханш унасаар байгаа ч “Mongolian Mining Corporation” корпораци “Shenhua”, “Baogang” зэрэг БНХАУ-ын томоохон групп компаниудтай хамтран ажиллаж байна. www.bloombergtv.mn