"ОЮУ ТОЛГОЙ"-ИЙН ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ИРЭХ ОНЫ 6 ДУГААР САРААС ЭХЭЛНЭ

 2015-8-28 “Оюу Толгой” компани 2015 оны ТЭЗҮ-ийн хувиараа шинэчилж, Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлд хүлээлгэн өглөө. Өмнөх ТЭЗҮ болон Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний дагуу хийсэн ТЭЗҮ-ийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэж Уул уурхайн яамнаас мэдэгдээд байгаа юм. Xарин төсөлд шаардлагатай 6 тэрбум хүртэлх долларыг ирэх 12 дугаар сард босгохоор хувиарт тусгасан бол ирэх оны 4 дүгээр сард “Оюу Толгой” болон “Turquoise Hill Resources”, “Rio Tinto”-ийн ТУЗ “Оюу Толгой”-ийн далд уурхайг баталгаажуулж, бүтээн байгуулалт ирэх оны 6 дугаар сараас албан ёсоор эхлэх аж. “Turquoise Hill Resources”-ийн мэдээлснээр бүтээн байгуулалтыг сэргээхэд шаадлагатай бэлтгэл ажлын төлөвлөгөө батлагдаад байгаа юм байна. Мөн хөрөнгө оруулалт хийгдэх долоон жилд “Оюу Толгой” компани Монголд Улсад нийт 3 тэрбум доллар зарцуулах төлөвлөгөөг хувь нийлүүлэгчид баталсан байдаг. www.bloombergtv.mn