03
2015-09
“МЕРЕКС” ХК-ИЙН НЭР БҮХИЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУВЬЦААГ ТУСГААРЛАЛТААС ЧӨЛӨӨЛӨВ
2015-8-28
Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар “Мерекс” ХК-ийн нэр бүхий хувьцаа эзэмшигчдийн тусгаарласан хувьцааг чөлөөлжээ. Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 514 дүгээр тогтоолоор “Мерекс” ХК-ийн гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрэлсэн үнэ бүхий 65,005,000 ширхэг хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэхдээ үүсгэн байгуулагч иргэн Д.Батцэцэгийн 31,204,000 ширхэг, М.Ундралын 7,801,000 ширхэг хувьцааг тус компанийн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бетон зуурмагийн төсөл бүрэн хэрэгжиж, эдийн засгийн үр өгөөжөө өгч эхлэх хүртэлх хугацаанд тусгаарласан юм. Тус компаниас Хороонд ирүүлсэн хүсэлт, үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг хянаж хэлэлцээд хувьцааг тусгаарлалтаас чөлөөлжээ.
www.frc.mn