ГЕРМЕС ЦЕНТР” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭДЭЭ НОГДОЛ АШИГ ОЛГОНО

2015-8-28 МХБ-д бүртгэлтэй “Гермес центр” ХК 2015 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээг 4 төгрөг 96 мөнгө байхаар тооцоолжээ. Ингэснээр нийт 389 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилах болсон байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийг 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгосон байна. www.gogo.mn