МОНГОЛ УЛСЫН УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ /2014-06-25/

БНСУ-ын Гадаад худалдааны даатгалын компани Монгол Улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, чиг хандлагын талаар тайлан гаргажээ. Уг тайланд “Уул уурхайн баялагт түшиглэсэн Монголын эдийн засаг 2013 онд 12 хувийн өндөр өсөлттэй байсан хэдий ч гадаадын шууд хөрөнгө оруулалт гадагшилж, олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнэ буурсан зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр уг өсөлт удаашрах, зогсох эрсдэлтэй тулгараад байна. Төгрөгийн ханш унаж, барааны үнэ өсөж, Хятадын эдийн засгийн өсөлт саармагжсанаар Монголын уул уурхайн экспорт зогсонги байдалд орох хандлага ажиглагдаж байна. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчид "Оюутолгой" уурхайн маргаан хөрөнгө оруулагчдын талд шийдэгдэх дохиог хүлээн хөрөнгө оруулалтаа одоогийн түвшинд барих магадлал өндөр байна.” гэж дүгнэсэн байна.
Эх сурвалж: http://www.montsame.mn/