ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН СУЛ МӨНГӨН ХӨРӨНГИЙГ ҮР АШИГТАЙ УДИРДАХ БОЛОМЖ

2015-8-20 Төрийн өмчит компаниудын харилцах дансан дахь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг үр ашигтай удирдах боломжийн талаар Хөрөнгийн биржээс ТӨХ-д санал хүргүүлсэн бөгөөд  ТӨХ-ны зүгээс төрийн өмчит компаниуд уг үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийж, сул чөлөөтэй мөнгө хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн тухай мэдэгдсэн юм.Уг ажлын хүрээнд 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр МХБ-ээс "Дулааны цахилгаан станц-4" ТӨХК-д Засгийн газрын үнэт цаас худалдан авах замаар богино хугацааны хөрөнгө оруулалт хийж, үндсэн үйл ажиллагаанаас гадуур хүүгийн нэмэлт орлого олох боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. www.mse.mn