ҮЦЗЗ-Д ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АРИЛЖАА 63.5 ТЭРБУМААР НЭМЭГДЖЭЭ

2015-8-20 Үнэт цаасны зах зээлийн арилжаанд гадаадын хөрөнгө оруулагчдын оролцооны идэвхийг 2015 оны эхний 7 сарын байдлаар авч үзвэл өмнөх оны мөн үеэс 2.5 дахин өсөн, 5.5 тэрбум төгрөгт хүрчээ.Тодруулбал, 2015 оны 5 дугаар сарын байдлаар дотоодын хөрөнгө оруулагчдын арилжааны дүн 28.7 тэрбум төгрөг, гадаадын хөрөнгө оруулагчдын арилжааны дүн 840.9 сая төгрөг байсан бол өнгөрсөн 6 дугаар сард дотоодын хөрөнгө оруулагчдын арилжааны дүн 92.2 тэрбум төгрөг болж өссөн байна. www.montsame.mn