27
2015-08
ЧАНДГАНА ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРИХ ХЭЛЭЛЦЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2015-8-20
Чандгана цахилгаан станцыг концессын гэрээгээр барих хэлэлцээ үргэлжилж байгаа гэж Канадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Prophecy Development” корпораци мэдээллээ. “Prophecy Development”-ийн хувьд нүүрсээр ажилладаг цахилгаан станцын салбарт дэлхийд тэргүүлэгч стратегийн түнштэй хамтран, 1.2 орчим тэрбум тонн эрчим хүчний нүүрсний нөөцтэй Чандгана ордод цахилгаан станц байгуулахаар төлөвлөөд байгаа юм.“Prophecy Development” компани Чандгана ордоос гадна Улаан Овоо эрчим хүчний нүүрсний уурхайг эзэмшдэг. Үүнээс гадна тус компани Улаан Овоо ордоос төмөр зам хүртэл 136 километр зам барих болон 56 километр эрчим хүчний шугам татах хүсэлтийг холбогдох яамдуудад тавиад байгаа юм байна.Ингэснээр уурхайн олборлолтын зардал үлэмж хэмжээгээр буурч, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж үзжээ.
www.bloombergtv.mn