ГУРИЛЫН ҮЙЛДВЭРҮҮДЭД 106.4 МЯНГАН ТОНН БУУДАЙ ДУТНА

2015-8-25 Байгаль цаг уураас шалтгаалан улаан буудайн 49.9 мянган га талбайд ургац алдаж, хэрэгцээт гурилын 58.2 хувийг хангахуйц хэмжээний буудай авах урьдчилсан төлөв гарчээ. Хэт их халалт үргэлжилсэн нь таримал ургамлын ургалт, өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлсөн. ХХАА-н сайд Р.Бурмаа хэвлэлийн бага хурлын үеэр ярихдаа,“Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2015-2016 оны хэрэгцээнд 106.4 мянган тонн буудай дутагдах төлөвтэй байна” гэлээ. www.montsame.mn