27
2015-08
"ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ" АШИГТАЙ АЖИЛЛАЖ ЭХЛЭВ
2015-8-25
“Эрдэнэс Таван Толгой” компани энэ оны эхний хагас жилд 9 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Үйл ажиллагааны зардлаа өнгөрсөн жилээс 2 дахин бууруулсан нь ашигтай ажиллахад нь нөлөөлсөн байна. Өндөр зардалтай Зүүн Цанхийн олборлолтыг 8 дугаар сараас зогсоосон байна. Харин энэ оны 6 дугаар сард Зүүн Цанхийн олборлогч “MacMahon” Монгол дахь бизнесээ 62 сая доллараар худалдах талаар мэдээлсэн байна. Харин зах зээлд нийлүүлдэг Баруун Цанхийн уурхайд “Хишиг Арвин” компани “MacMahon” компаниас бага зардлаар олборлолт явуулж байна. Баруун Цанхийн борлуулалтын ачаар “Эрдэнэс Таван Толгой” компани энэ оноос коксжих нүүрсний экспортоор улсад тэргүүлж эхлээд байгаа юм.
www.bloombergtv.mn