Монгол Улс долдугаар сарын нэгний байдлаар шатахууны ердийн хэрэглээний 35 хоногийн нөөцтэй байгаагаас А-80 бензин 41 хоног, АИ-92 бензин 38 хоног, дизель түлш 38 хоногийн нөөцтэй байгаа ажээ. “Rosneft” компани зургадугаар сараас эхлэн Монгол Улсад нийлүүлэх шатахууны үнээ Сингапурын түүхий эдийн биржийн ханшаар тооцох болсон билээ. Энэ нь өмнөхтэйгөө харьцуулахад хямд үнэ гэдгийг Газрын тосны газраас мэдээлж байв. “Rosneft” компани Монгол Улсын 10 орчим компанитай хэлцэл хийсэн бөгөөд үүний үр дүнд “Магнай трэйд”, “Шунхлай”, “Петровис” компани ирэх таван жилд нийт нэг тэрбум ам.долларын үнэ бүхий нэг сая гаруй тонн шатахуун авахаар болжээ. Үүнээс гадна “Rosneft” компани нийлүүлэлтийн нийт хэмжээг жилд хамгийн багадаа 850 мянган тонн байхаар тооцоолсон талаар Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн мэдээлсэн байна гэж Блүүмбэрг ТВ Монголиагаас мэдээлсэн байна.
Эх үүсвэр: www.bloombergtv.mn
08
2014-07