27
2015-08
ЗЭСИЙН ҮНЭ 4,887 ДОЛЛАРТ ХҮРЛЭЭ
2015-8-26
Хятадын хувьцааны гол индексүүд буурсаар байгаа нь түүхий эдийн, тэр дундаа зэсийн үнэ огцом буурах нөхцөл болж байна. Ганц өдрийн дотор нэг тонн зэсийн үнэ Лондоны металын бирж дээр 153 доллараар буурч, 4,887 долларт хүрлээ. Өчигдөр Shanghai Composite индекс 8 хувиар буурсан бөгөөд сүүлийн 1 сарын хугацаанд 25% хувиар унаад байгаа юм. Ер нь Хятадын бүхий л хувьцааны индекс буурсаар байна. Энэ нь өнгөрсөн 6 дугаар сарын индексийн өсөлттэй үеэс хойш 40% хувиар буурсныг хэвлэлүүд онцолжээ.
www.ikon.mn