ГАДААД ХУДАЛДАА 34.7 ХУВИАР БУУРЛАА

2015-8-26 Монгол Улс 8 дугаар сарын эхний 15 хоногт 344.8 сая долларын гадаад худалдаа хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 34.7 хувиар буурсан талаар Гаалийн Ерөнхий Газраас мэдээллээ. Нийт эргэлтийн 188.7 сая доллар нь экспорт, 156.1 сая доллар нь импорт байснаар тэнцэл 32.5 сая долларын ашигтай байна.Зэсийн баяжмал, тунгаасан зэс ба хайлш, бохир ноолуур, түүхий нефтийн экспорт тоо хэмжээний хувьд өсчээ. Харин Монгол Улс 1029.3 тонн цагаан будаа, 129.8 тонн гурил, 1100 тонн элсэн чихэр импортоор авч хүнсэндээ хэрэглэсэн байна. Нөгөө талаас 39 ширхэг нийтийн тээврийн хэрэгсэл, 1337 суудлын автомашин, 283 ачааны автомашин худалдан авчээ. Үүний зэрэгцээ автобензин, дизель түлш, онгоцны түлшний импортын хэмжээ харьцангуй буурсан талаар Гаалийн Ерөнхий Газраас мэдээлж байна. www.bloombergtv.mn