ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН ӨМЧИТ 15 КОМПАНИЙГ ХУВЬЧИЛНА

2015-8-18 УИХ-ын 2015 оны 70 дугаар тогтоолоор “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг баталж, хуулийн этгээдийг хувьчлах ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан. Ингэхдээ Дулааны цахилгаан станц II, III, IV, Дарханы дулааны цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-уудын нийт хувьцааны 70 хувийг өрийн эзэмшилд үлдээх. “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн нийт хувьцааны 51 хувийг өрийн эзэмшилд үлдээх. Хөдөө аж ахуйн биржийн нийт хувьцааны 34 хувийг тус тус төрийн эзэмшилд үлдээх. "Оргил" рашаан сувилал, Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийг 100 хувь одоо байгаа төрийн эзэмшлийн хувьцааг хувьчлах, Кино урлагийн дээд сургууль, “Автоимпекс” ХК-ийн одоо байгаа төрийн эзэмшлийн хувьцааг хувьчлах шийдвэрийг Засгийн газар гаргажээ. www.economy.news.mn