ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 3 ХУВЬТАЙ

2015-8-13 Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний 7 сарын байдлаар 3 хувьд хүрч, ДНБ-ний үйлдвэрлэл 7.1 их наяд төгрөгт болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 5.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын цөөн нэрийн бүтээгдэхүүний экспорт голлон нөлөөлдөг. Экспортын хэмжээ буурсан нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн хэмээн үзэж байна. ҮСХ-ны Нэгдсэн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадамцэцэг хэлэхдээ: 2014 оны эхний 7 сард Монгол Улсын эдийн засгийн өсөлт 8.2 хувийн байсан. Тухайн үед гадаадын шууд хөрөнгө оруулалтаар 400 сая доллар орж ирсэн. Харин энэ онд гадаадын шууд хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон нь мөн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн” гэлээ. http://montsame.mn/