Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компани 2013 онд татварын өмнөх алдагдлаа 4.7 сая ам.доллараар бууруулж, 7.5 сая ам.доллар болгосон талаар мэдэгдлээ. Ажиллах хүч болон хайгуулын зардлаа танасан нь үүнд нөлөөлжээ. Харин цаашид тус компани газрын тосны хайгуулаа хийхийн тулд түншлэгч компани олохоор зорьж байгаа юм байна. Гэхдээ хөрөнгө оруулагчдын зүгээс “Petro Matad”-ийн Монгол дахь хөрөнгөд итгэлтэй биш байгаагаас болж хангалттай санхүүжилт босгоход хүндрэл учруулж байгаа гэж үзжээ. Тиймээс 2013 оны эцсээс газрын тосны талбайнууддаа шинээр судалгаа хийх болсон байна. Энэ нь боломжит хамтрагчдынх нь анхаарлыг татсан боловч хараахан хэлцэлд хүрээгүй байгаа гэдгийг мөн онцолжээ гэж Блүүмбэрг ТВ Монголиагаас мэдээлсэн байна.
Эх үүсвэр: www.bloombergtv.mn
08
2014-07