10 ГАРУЙ НЭР ТӨРЛИЙН БАРААНЫ ГААЛИЙН АЛБАН ТАТВАРЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

2015-8-19 Дотоодод үйлдвэрлэж байгаа импортын ижил төрлийн бараатай шууд өрсөлдөх чадвартай 10 гаруй нэр төрлийн барааны гаалийн албан татварыг нэмэгдүүллээ. УИХ-аас 7 дугаар сард Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан бөгөөд энэ хүрээнд импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг батлах тухай тогтоолд өөрчлөлт оруулж, импортын барааны гаалийн татварын хувь, хэмжээг тухайн салбарын бүтээгдэхүүний онцлогийг харгалзан тогтоох эрхийг Засгийн газарт олгоод байсан юм. Ингэснээр хүнсний болон барилгын материалын зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын хэмжээг нэмж тогтоосон байна. Тодруулбал өндөг, боловсруулсан махан бүтээгдэхүүн, зайрмаг, цемент, хаалга, цонх зэрэг бүтээгдэхүүний гаалийн албан татварын хэмжээг 6.5-20 хүртэл хувь байхаар тогтоож өгчээ. www.bloombergtv.mn