21
2015-08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ 10 ХУВИАР БУУРЧЭЭ
2015-8-12
Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 7 дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг олон нийтэд танилцууллаа. Орон сууцны үнийн индекс өмнөх сараас 1.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 10.2 хувиар тус тус буурчээ. 2014 оны 12 дугаар сараас орон сууцны үнэ буурч эхэлсэн бөгөөд энэ сарын орон сууцны үнийн бууралт нь 2015 оны эхний 7 сарын хамгийн доод түвшиндээ буюу 10.2 хувьд хүрчээ. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1 м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна. Энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4857 орон сууцны мэдээллийг хамруулжээ.
www.economy.news.mn