21
2015-08
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГЫН ӨСӨЛТ ЗАРЛАГЫНХААСАА 4 ДАХИН БАГА БАЙНА
2015-8-12
Нийгмийн даатгалын санд 7 дугаар сарын эцсийн байдлаар нийт 629.2 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлж, энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 34.7 тэрбум төгрөгөөр өсчээ. Харин зарцуулалт талаас харвал, давхардсан тоогоор 2 сая 575.8 мянган иргэний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд нийт 858.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад сангийн зардал 134.7 тэрбум төгрөгөөр өссөн дүн байна. Ийнхүү орлогын өсөлт зардлын өсөлтөөс бараг 4 дахин бага үзүүлэлттэй байгаа юм.
www.bloombergtv.mn