21
2015-08
АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АШИГТ АЖИЛЛАГАА БУУРЧЭЭ
2015-8-19
Дотоодын арилжааны банкуудын ашигт ажиллагаа сүүлийн хоёр сар дараалан буурсан үзүүлэлттэй гарсан талаар Монгол банкнаас мэдээллээ. Төв банкнаас нэгтгэсэн мэдээллээр 7 дугаар сарын эцэст арилжааны банкууд үйл ажиллагаанаасаа 173.3 тэр бум төгрөгийн ашиг олсон байна. Энэ нь өмнөх сартай харьцуулахад 6 орчим тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт ажээ. Энэхүү байдал эдийн засгийн нөхцөл байдлыг хэмжигч барометр гэж тооцогддог банкны салбарт илүү тод анзаарагдаж байна. Арилжааны банкуудын ашиг буурахтай зэрэгцээд банкуудын актив болон пассив үзүүлэлтүүд ч өмнөх сараас буурч бүртгэгдсэн байна. Одоогоор дотоодод арилжааны 15 банк үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээрээс хамгийн отгон нь болох "Богд" банк үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа ч ойрын хугацаанд албан ёсны нээлтээ хийхээр хүлээгдэжбайгаа юм.
www.bloombergtv.mn