МОНГОЛ УЛСЫН БОНДУУДАД 600 ГАРУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ХӨРӨНГӨӨ БАЙРШУУЛСАН БАЙДАГ

2015-8-19 Монгол Улсын бондуудад олон улсын томоохон 600 гаруй хөрөнгө оруулагч хөрөнгөө байршуулсан байдаг талаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээллээ. Монгол Улсын Засгийн газар, арилжааны болон хагас арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа банкууд мөн уул уурхайн "MMC" компани нийлээд олон улсын зах зээлд 10 удаагийн бонд гаргаж, санхүүжилт татаад байна. Монголоос анхлан хувийн хэвшлийн компани 2010 онд олон улсын зах зээлд бонд гаргаж байсан боловч одоогоор улсын хэмжээнд бондын эргэн төлөлт хийж байсан туршлага байхгүй аж. www.bloombergtv.mn