ШИВЭЭ-ОВОО: БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХАД 40.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН. 2014-07-04

Дотоодын нүүрсний хэрэглээний 30 хувийг дангаараа хангадаг “Шивээ-Овоо” хувьцаат компани 2014-2016 онд бүрэн хувьчлах болон эзэмшлийн хувийг бууруулах төсөлд багтсан. Түүнчлэн тус компани нэмэлт хувьцаа гаргаж, төрийн эзэмшлийн хувийг 51 хувь хүртэл буулгаж, хөрөнгийн биржээр арилжаалахаар болсон. Тэгвэл компани энэ төслөө амжилттай хэрэгжүүлж, хөрөнгө татаж чадвал бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулахад 40.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа ажээ. Мөн ДЦС-V ашиглалтад орвол “Шивээ-Овоо”-ийн борлуулалтад эергээр нөлөөлөх хүлээлт байгаа юм. Гэвч зах зээлийн шинжээчдийн харж байгаагаар энэ нь 3-5 жилийн дараа бодит биеллээ олох төлөвтэй байна. Тиймээс хамгийн сүүлийн үнэлгээгээр “Asia Pacific Securities” компани “Шивээ-Oвоо”-ийн хувьцаанд hold буюу "харзнах" гэсэн үнэлгээг өгсөн байна. 2011 оноос хойш уурхайн ашиглалт болон газрын эзэмшлийн маргаантай байгаа нь үнэлгээнд нөлөөлжээ гэж Блүүмбэрг ТВ Монголиагаас мэдээлсэн байна.
Эх үүсвэр: www.bloombergtv.mn