21
2015-08
“ОЮУ ТОЛГОЙ”-Н ДАЛД УУРХАЙН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРЭЭР ГРЕГ ФИЙЛД АЖИЛЛАНА
2015-8-17
"Оюутолгой” компани Далд уурхай хариуцсан Ерөнхий менежерийн албан тушаалд Грег Фийлдийг томиллоо. Энэ нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой албан тушаалуудын нэг бөгөөд далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг амжилттай урагшлуулах гол томилгоонуудын анхных нь хэмээн Оюутолгой компаниас мэдээллээ. Грег Фийлд нь уг албан тушаалд томилогдсоноор Оюутолгойн далд уурхайн бэлтгэл ажлыг хангахад голлох үүрэг гүйцэтгэх гэнэ. Тэрээр “Оюу толгой” компанид Дэд бүтэц, үйлчилгээний хэлтсийн Ерөнхий Менежерээр ажиллаж байгаад уг албанд томилогдсон байна. Грег Фийлд нь Ази, Африк, Австрали тивд уул уурхайн салбарт 20 гаруй жил ажилласан бөгөөд Оюу толгойн далд уурхайд хэрэглэгдэх блокчлон олборлох арганд мэргэшсэн нэгэн аж.
http://montsame.mn/