БИЗНЕС ЭРХЛЭГЧИД 2016 ОНД БИЗНЕСИЙН ОРЧИНГ САЙЖИРНА ГЭЖ ДҮГНЭЛЭЭ

2015-8-14 Монголын Бизнесийн зөвлөлөөс “Сант Марал” судалгааны байгууллагатай хамтран “BCM Business Growth Index” буюу Бизнесийн хөгжлийн индексийн үр дүнг танилцууллаа. Бизнесийн хөгжлийн индекс 2015 оны 2 дугаар улиралд +3.4 хэмд хүрлээ. Энэхүү индексийн тооцооллыг хийхдээ бизнес явуулах хамгийн таагүй нөхцөл байдлыг -50 хэмд тооцон түүнээс дээш хамгийн таатай орчин, нөхцөлийг +50 хэм байхаар авч үздэг. Мөн энэ жилийн нөхцөл байдлаа өнгөрсөн жилийнхтэй харьцуулан дүгнэлт хийсэн байна. Судалгаанд оролцогчдын 39 хувь нь өнгөрсөн жилийнхтэй ижил түвшинд байгаа, 31 хувь нь өмнөх жилээс муудсан, 22 хувь нь сайжирсан гэсэн хариултыг өгчээ. Ирэх жилийн таамгийн тухайд дийлэнх нь бизнес сайжирна гэсэн хүлээлттэй байгаа нь харагдаж байна. www.bloombergtv.mn