21
2015-08
“SOUTHGOBI RESOURCES” 58.4 САЯ ДОЛЛАРЫН ЦЭВЭР АЛДАГДАЛ ХҮЛЭЭЖЭЭ
2015-8-14
Овоот нүүрсний ордод олборлолт явуулдаг “SouthGobi Resources” компани оны эхний хагаст 370 мянган тонн нүүрс борлуулж, 4.5 орчим сая долларын орлоготой ажилласан байна. Компанийн борлуулалтын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 60 гаруй хувиар буурсантай холбоотойгоор тонн тутамд ноогдох зардлын хэмжээ өсч, алдагдал нь нэмэгдлээ. Тухайлбал, тайлант хугацаанд цэвэр алдагдал нь 30 гаруй хувиар нэмэгдэж, 58.4 сая доллар болсон байгаа юм. Гэхдээ алдагдалд Монгол улсын шүүхээс ногдуулсан 35.3 тэрбум төгрөг буюу 18 сая долларыг оруулж тооцсон байна. “SouthGobi Resources”-ийн өр зээлийг харвал, 8-р сарын 31 гэхэд “Turquoise Hill Resources”-ийн зээлийн талыг буюу 1.9 сая долларын төлбөрийг барагдуулах ёстой байгаа бол үлдсэн хэсгийг ирэх 11-р сарын эцсээр төлнө гэжээ.
www.bloombergtv.mn