21
2015-08
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ 19 КОМПАНИ ШИНЭЭР БҮРТГЭГДЖЭЭ
2015-8-14
Өнгөрсөн сард Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай 19 компани шинээр бүртгэгдсэн болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газар мэдээллээ. Он гарсаар 150 орчим гадаадын хөрөнгө оруулалттай компани улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Оны эхнээс өссөн дүнгээр эхний хагас жилийн гадаадын шууд хөрөнгө оруулалт 22.6 сая доллар, жилээр нь авч үзвэл 18.5 сая доллараар буурсан байна. Эхний улиралд гадаадын хөрөнгө оруулалт хасахтай гарч байсан ч Оюутолгойн гэрээ хийгдсэнтэй холбоотойгоор 2 дугаар улиралд 86.6 сая долларын хөрөнгө оруулалт хийгдсэн юм. “Оюу Толгой”-н гэрээ хэлэлцээр эцэслэж, далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх хүртэл хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх нөхцөл тун хомс байна гэж Монголын банкны холбоо үзэж байна.
www.dnn.mn